Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭЛЭГ БҮТЭН ТӨВ АЙМАГЧУУД” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ боллоо.

2016-12-22

Монгол улсын Засгийн газраас “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” бодлогыг хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирустай иргэнгүй болох, мөн элэгний өвчтэй иргэдийн тоог 50%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Энэ бодлогыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “Элэг бүтэн Төв аймагчууд” уриан дор “Оном” сантай хамтран энэ сарын 18-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхлэлээ. “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар нар оролцлоо. Хөтөлбөрийг нээж аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нээж үг хэлж, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг танилцууллаа.
“Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт “Элэгний эмчилгээний зөвлөх төв”-ийг шинээр нээв. Мөн элэгний өвчлөлийн үед хэрэглэх эм бэлдмэлүүдийг эмийн сангуудаар дамжуулан даатгалд хамрагдсан иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болжээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%