Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: 2016 ОНД НИЙТ 7 МАЛЧИН ШИНЭЭР МУЗН-ИЙН ОНЦГОЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ГИШҮҮН БОЛЛОО.

2016-12-27

Хүмүүнлэгийн үйлсэд оруулах иргэдийн  хувь нэмэр.

Номгон сумын нийт иргэд, гишүүд, Онцгой ивээн тэтгэгч гишүүд, хүмүүнлэгийн үйлст хүчин зүтгэгч эрхэм иргэд Та бүхэн ирж буй шинэ оны мэнд хүргэе. 
Номгон сумын УЗАШХороо нь 2016 онд нийт татвар төлөгч гишүүдээс нийт 1.507.000 төгрөгийн татварыг төвлөрүүлж аймгийн УЗДШХ-нд нийт татварын 60 хувийг шилжүүлэн төвлөрүүллээ. Номгон сумын хэмжээнд 2016 онд шинээр Төхөм багийн малчин Д.Мөнхжаргал, Х.Энхтөр, Б.Амартайван, Ж.Чулуунбаатар, О.Ганзориг, Х.Цэнгэлжаргал, Эмгэнбулаг багийн малчин Ч.Ичинхорлоо, нар МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүн боллоо. 
2016 онд нийт 13 гишүүн Онцгой ивээн тэтгэгч гишүүнийхээ 50,0 төгрөгийн татварыг МУЗН-т төвлөрүүлсэн байна. 
Та бүхний хүмүүнлэгийн үйлс улам арвижин дэлгэрч, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. 
Сумын ИТХ, УЗАШХороо 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%