Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН XXVI ХУРАЛ БОЛЛОО.

2016-12-27

Өнөөдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн удаагийн хурал 54.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

 Энэ удаагийн хурлаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.

1. Төрийн шагналд уламжлах тухай

2. Аймгийн ИТХТ-ийн ажлын албаны  тайлангийн тухай

3. Аймгийн шагнал олгох тухай

4. Тэргүүлэгчдийн ажлыг дүгнэсэн тухай 

5. Хөрөнгийн тухай

6. “Булган-Мээж” ОНӨХХК-ний бүтэц орон тоог батлах тухай

7.  НӨУБ-ын шилдэг ажилтан шалгаруулах тухай

8.  2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 5 тогтоол, 1 тэмдэглэл, “Булган-Мээж” ОНӨХХК-ний бүтэц орон тоог батлах тухай, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай асуудлууд дараагийн хурлаар хэлэлэцэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%