Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Сурагчийн аюулгүй байдал" ном гардууллаа.

2016-12-28

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн хэмжээн дэх бүх ерөнхий боловсролын сургуулиудад "Сурагчийн аюулгүй байдал" номыг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч П.Анхтуяа, Ш.Батдорж, Ц.Бат-Эрдэнэ нар 14 дүгээр хороон дахь 35 дугаар сургууль болон Ажилчин залуучуудын ээлжийн сургуулиудад номыг гардуулан өглөө.
2016 оны 12 дугаар сарын 28.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%