Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН УУЛ НУРУУ

2017-01-05

Сумын газар нутгийн 56.7 хувь нь Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт хамрагдана. Ихэнх газар нь далайн түвшингээс 1800-2000 м ба түүнээс дээш өндөрлөгт оршдог, мөнхийн цас мөс бүхий царам, оргил, ноёлог уулс голлоно. Монгол улсын хамгийн өндөрт тооцогддог Таван богд (4374м), Тыва түмний шүтээн уул Цэнгэлхайрхан (3943 м), Өндөрхайрхан (3914 м), Битүү (3654м), Цагаанхайрхан (3628м), Их Түргэн (3507м), Баяны нуруу (3442 м) зэрэг тэргүүнээс нь үүл манан үл салах хөх сүмбэр оргилууд бий.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%