Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт боллоо

2017-01-05

     Нийслэлийн хэмжээнд баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион байгуулалтанд шилжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан дүүргийн албан хаагчдад зориулсан сургалт боллоо. 

     Сургалтыг Нийслэлийн Архивын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг хамтран зохион байгуулж, нийт 128 албан хаагчийг хамрууллаа. 
     Нийслэлийн албан байгууллагууд баримт бичгийн EDoc.ub.gov.mn-д бүх төрлийн албан бичгийг бүртгэж, шийдвэрлэж байна. Ийнхүү Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлсэн нь цаг хугацаа, цаас хэмнэж байгаа төдийгүй шийдвэрлэлт хяналттай болж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%