Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

2017-01-06

                             2017 оны 01 дүгээр сарын 05.
      Дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн салбарын захирал шинээр томилогдсонтой холбогдуулан шинэ оны эхэнд Батширээт сумын ИТХ, ЗДТГ, Сум дундын ойн анги болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл, ААНэгжийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах, ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудаа харилцан ярилцсан байна. Уулзалтанд Сумын Засаг даргын орлогч Г.Ганцогт, байгаль орчны улсын байцаагч Б.Мөнх-Очир, байгаль хамгаалагч Н.Ганболд, Б.Очирпүрэв, А.Амархүү, Сум дундын ойн ангийн дарга Л.Энхтөвшин, ДБХС-аас Батболд, Б.Мөнхчулуун, Б.Баясгалан, нөхөрлөлийн холбооны төлөөлөл зэрэг нийт 22 хүн хамрагдсан байна.

уулзалтанд оролцогчид


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%