Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

2017-01-06

                      2017 оны 01 дүгээр сарын 06

            Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ-ын ажлын албанаас тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаа.  Тус ажлын хүрээнд:

·            - Сумаас сонгогдсон Ардын их хурлын депутатад хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зүйл гардуулах

·        -  Ардын их хурлын депутадтай ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчид, Төрийн албан хаагчидтай уулзалт ярилцлага

·              - Сумаас төрөн гарсан “Аймгийн арслан” цолтонгуудад хүндэтгэл үзүүлэх

·           - 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Үндсэн хууль ба Хэнтий” сэдэвт нээлттэй илтгэлийн уралдаанд сурагчдыг хамруулах

·               - 500 шатарчны нээлттэй тэмцээн

·         - ЕБС-ийн сурагчдад “Үндсэн хуулийн ач холбогдол” сэдвээр нээлттэй хичээл заах

·            -   “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн

·            -     Үндсэн хууль тогтоогчдын дурсгалын самбар Иргэний танхимд байрлуулах

·      -  Шатрын спортын их мастер Т.Батчмэгт сумын “Хүндэт иргэн” цол тэмдэг гардуулах  зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

Тус сумаас АИХ-д депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад багш Ц.Даваажидад хүндэтгэл үзүүлэх, төрийн албан хаагчидтай хийх уулзалтыг зохион байгууллаа. Тэрээр ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан түүхэн дурсамжаасаа хуваалцан иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.



Тус сумаас АИХ-д депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад багш Ц.Даваажидад

Уулзалтанд оролцогч Төрийн албан хаагчид

Түүний цуглуулганд буй гэрэл зургийн хэсгээс:





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%