Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

2017-01-06

Өнөөдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал 54.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

 Энэ удаагийн хурлаар доорх асуудлуудыг хэлэлцлээ.

1. Аймгийн ИТХ-ын  2017 оны ажлын төлөвлөгөө батлах тухай

2. Төрийн шагналд уламжлах тухай

3. Олон нийтийн цагдаагийн орон тоог батлах тухай

4. Аймгийн шагнал олгох тухай

5. Иргэнд газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай

6. Булган аймаг, сумдын хилийн цэсийг зөвшөөрөх тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%