Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалт"-ын ажлын хороо хуралдлаа

2017-01-09

                "Ажлын хороо"-ны дарга төлөөлөгч Ц.Минжинхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч  Б.Сампилноров, тэргүүлэгч Г.Баттөмөр, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч Н.Батболд,  төлөөлөгч Д.Мөнхбаяр, төлөөлөгч  Э.Хорлоо, дүүргийн Газрын албаны дарга М.Давааням, холбогдох мэргэжилтэнгүүд оролцож 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

                Хуралдаанаар иргэн Ө.Ганхуягийн гаргасан 1-р хорооны нутаг дэвсгэрийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын “Өртөө өвөлжөө” гэх газрыг малын бэлчээр нутгаар тогтоох тухай санал, Налайх дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, ажлын хорооны гишүүдийн саналыг тусган санал дүгнэлт гаргаж, дүүргийн ИТХ-ын 4-р хуралдаанаар танилцуулж,  хэлэлцүүлэхээр боллоо.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%