Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зарлал

2017-01-09

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны дотор Сонгон шалгаруулалтын комисст буюу аймгийн ЗДТГ-ын 317 тоот өрөөнд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
            Үүнд:    
1.    Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх  
2.     Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
3.    Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас бөглөх
Материалыг ажлын цагаар хүлээн авна. Шаардлагатай асуудлыг 7035-8578 дугаарын утсаар лавлана уу.


СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%