Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хуралдаан болов

2017-01-11

Хуралд ирвэл зохих 9 гишүүнээс 7 буюу 87 хувийн ирцтэйгээр 2017.01.10-ны өдөр хуралдаан болов. Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй ажлын тайлан мэдээллийг дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн , ГХУСАЗЗ-ийн гишүүн Д. Тулга танилцууллаа. Түүнчлэн Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай, Зөвлөлийн ажиллах журмын төслийг танилцуулах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Зөвлөлийн гишүүдэд албан бичиг хүргүүлж 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэн боловсруулсан ба ИТХ-ын дэргэдэх хууль эрх зүй, өргөдлийн хороогоор хэлэлцүүлсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд аж ахуй нэгж, ТББ-уудын оролцоог сайжруулах тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 2017 оны төлөвлөгөөг боловсруулжээ. Хуралдааны үеэр жилийн ажлын төлөвлөгөөнд хэд хэдэн саналыг нэмж оруулан батлав. Зөвлөлийн ажиллах журмыг дэмжиж Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахаар болсон байна. Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 оны эхний хуралдаан амжилттай болж, төлөвлөсөн асуудлыг хэлэлцэн баталжээ. Цаашид сар бүр хуралдах ба цаг үеийн асуудлаар тайлан, сонсгол мэдээлэл хийж үнэлэлт дүгнэлт өгнө .

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%