АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР НЬ 1, 6-ААР ТӨГССӨН БОЛ ЭНЭ САРД ТАТВАРАА ТӨЛНӨ
Авто тээврийн болон өөөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг өнөөдрөөс авч эхэллээ. Дүүргийн татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилнэ. Мөн нийслэлийн үйчлилгээний Нэгдсэн төвүүд, Авто тээврийн үндэсний төвийн оношлогооны гурван салбар дээр татвар хурааж байна. Татварыг улсын дугаараас шалтгаалж 1-5 дугаар сард багтаан төлөх НИТХ-ын тогтоолтой ч урьдчилан төлөх боломжтой. Мөн Авто тээврийн үндэсний төвийн лавлах 1234, 70070018, утсаар болон www.transdep.mn хуудасны үйлчилгээ гэсэн цэс рүү орж, регистрийн дугаараа хийж мэдээлэл авах боломжтой.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 53