Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2017-01-02

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2016 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан тэргүүлсэн аж ахуйн нэгж, компаниудыг шалгарууллаа.

Аж ахуйн нэгжүүдийг аймаг, орон нутагт төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, түүнд зарцуулсан зардал, үр дүнгээр нь дүгнэсэн бол шилдэг ажилтан, албан хаагчдыг тухайн салбартаа хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгээр шалгаруулжээ.

2016 оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Мобиком” корпорацийн Архангай салбар, шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр “Ар-Өгөөж” хоршоо, помданий нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчээр “Ар-Би-Эм-Ти” ХХК /АВ телевиз/, Байгаль орчин, ногоон хөгжилдээлтэй бизнес эрхлэгчээр “Цэцэрлэг өгөөмөр буянтууд” ТББ, хамгийн олон ажлын байр бий болгогчоор “Батбаялаг Орхоны хишиг” ХХК шалгарлаа.

Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Ар Арвижин дэлгэрэх” хоршоо, шилдэг шинэ санаа, шилдэг ноу-хау “Бага рашаант” ХХК, шилдэг бүтээн байгуулалтаар Эрдэнэбулган сумын иргэн Ж.Билэгзаяагийн Авто сэлбэг, засвар, худалдаа үйлчилгээний төв, шилдэг татвар төлөгчөөр “Уламбаяжихуй” ХХК, шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр “Бага хангай” ХХК-уудыг өргөмжиллөө.

Шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ Улиран одож буй 2016 он бидний хувьд нийгэм, эдийн засгийн хүнд цаг үеийг даван туулах, иргэдээ ажлын байртай болгож амьжиргааг нь дээшлүүлэх, мал сургийнхээ тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх зэрэг ажлыг та бүхний дэмжлэг, уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр чамлахааргүй амжилттай ажиллалаа хэмээн онцолж байлаа.

 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%