Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эдийн засаг, санхүү төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо хуралдлаа

2017-01-11

Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Нарандалай, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын мэргэжилтэн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр, ажлын хорооны дарга О.Энхтайван, ажлын хорооны гишүүн Г.Баярсүрэн, ажлын хорооны гишүүн З.Болдбаатар нар оролцлоо.

Ажлын хороо хэлэлцсэн асуудлаар санал хурааж, гарсан шийдвэрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаар танилцуулахаар болов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%