Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 оны ажлын төлөвлөгөөг баталлаа

2017-01-11

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01-р сарын сарын 11-ны өдрийн Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.  Төлөвлөгөөний төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарын бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг танилцуулсан юм.   

   2017 онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар нийт 27 асуудал бүхий бодлогын баримт бичгийг батлахаар тусгагдсан байна.  

  Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гадна хяналт шалгалтын чиглэлээр хийх ажлын графикийг сар болон улирлаар  төлөвлөж гаргажээ.

   Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авилгатай тэмцэх чиглэлээр хийгдэх ажлууд болон бүтээмж инновацын зөвлөлийн ажлыг төлөвлөгөөжүүлэх, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажилд дэмжлэг үзүүлэх, авилагын асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлан мэдээлэл авах зэрэг хурлын байгууллагаас хийгддэг бүх ажлыг нэгтгэн тусгаж дэлгэрэнгүйгээр оруулсныг Ажлын албаны дарга хэлж байлаа. 

  Үүнээс гадна аймгийн Засаг дарга  ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах зайлшгүй шаардлагатай бодлогын баримт бичгүүдийн жагсаалтыг ирүүлсэн нь 2017 оны ИТХ-ын ажлын төлөвлөгөөний төсөлд  100 хувь орсон байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%