Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний зөвлөл 2016 онд хийсэн ажлаа танилцууллаа

2017-01-11

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөл нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.01.10-ны өдрийн 02  тоот тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
    Иргэний зөвлөлийн ээлжит хурлыг 10 удаа хийж Цагдаагийн газрын 2015  оны болон 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, ойрын үед шийдвэрлүүлэх зарим саналын тухай ахлах санхүүч цагдаагийн дэслэгч Б.Батнайрамдалын мэдээлэл, Иргэний зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг шинэчлэх, ЦГ-ын 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах, Иргэний зөвлөлийн 2016, 2017 оны ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, иргэний зөвлөлийн лого батлах, Их залуу, Эрдэнэ багуудын кабонуудын үйл ажиллагаатай танилцсан байдал, ОНЦ-ийн тайланг сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэн камерын цахилгаан эрчим хүчний зарцуулалтад шаардлагатай 20 сая төгрөг, шилэн кабелийн гэмтэл засах багаж хэрэгсэл авахад шаардагдах 50 сая төгрөг, тоон систем, дижитал техникийн холболтыг шинэчлэхэд шаарлагатай 500 сая төгрөг, ОНЦ ажилтан нэмж ажиллуулах 112 сая төгрөгийн болон холбогдох санхүүгийн тооцоо судалгааг дэмжиж саналаа аймгийн ИТХ, Засаг даргад, кабонуудын дулааны асуудлыг шийдвэрлэх, зураг тооцоо хийхийг Цагдаагийн газрын даргад зөвлөмжөөр тус тус хүргүүлээд байна.
   Шинээр бүрдсэн ИТХ-ын дарга болон ажлын албаны дарга, Эрх зүй нутгийн удирдлагын хорооны дарга, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга нарт  Иргэний зөвлөлийн ажлыг танилцуулан үйл ажиллагааны чиглэл, цагийн хуваарь, утасны жагсаалтыг нэгтгэн гаргаж Баян-Өндөр, Жаргалант сумын 24 багийн Засаг даргад өгч багуудын ажлын байранд ил тод тавьж, Цагдаагийн газрын үүдэнд иргэдийн санал гомдол, хүсэлт, талархал хүлээн авах хайрцаг байрлуулан ажиллаж байна
   Мөн Иргэний зөвлөлийн гишүүд сар бүрийн 2 дахь 7 хоногийн Лхагва, 4 дэхь 7 хоногийн Пүрэв гаригт ээлжит хурлаа хийх, ажлын чиглэл авах, үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнах зарчмаар ажиллахын зэрэгцээ цагийн хуваарийн дагуу 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт 09:00-18:00 цагийн хооронд иргэд хүлээн авч санал гомдол, мэдээллийг сонсон ажиллаж байна.
   2016 онд 21 иргэнийг хүлээн авч уулзан иргэдээс 3 гомдол, 2 хүсэлт хүлээн авч нийт бие бүрэлдэхүүний харилцааны соёлыг дээшлүүлэх, олон дахин дууддаг, удаан хүлээлгэдэг, хайхрамжгүй зан авир гаргадаг дутагдлыг таслан зогсоохтой холбогдсон сургалтыг 2 удаа зохион байгуулж, холбогдох тасгийн дарга нарт зөвлөгөө өгч ажилласан.
   Өнгөрсөн онд Иргэний зөвлөл 4 зөвлөмж гаргаж Цагдаагийн  газрын удирдлагад өгч ажилласны үр дүнд цагдаагийн ажилтнуудын ээлжийн амралтын мөнгө хугацаандаа олгогддог болж, хөдөлгөөнй аюулгүй байдлыг хангахын тулд зарим авто жолооны сургалтын төв, лаборатори 8 дугаар сургууль, Орхон цогцолбор сургууль, Жүр үр ХХК гол уулзварын цас цэвэрлэх, эцэг эхийн эргүүлийг замын гарц дээр ажиллуулах, мини дром ажиллуулж сурагчдад дадал хэвшил олгох, цацруулагч ханцуйвчтай болгох зэргээр идэвх санаачлагатай ажилладаг хамт олны тоо нэмэгдэж байна.
   Иргэний зөвлөлийн ажлын дэвшилтэт арга барил судлах, харилцан туршлага солилцох зорилгоор Булган, Дархан-Уул аймгуудын иргэний зөвлөлийн ажилтай танилцаж санал бордлоо хуваалцан цаашид зарим нийтлэг асуудал болох Цагдаагийн албан хаагчдын тоог тухайн аймгийн хүн амын тоо, онцлогтой холбон шинэчлэн тогтоох, ОНЦ-ийн ажилтны цалин урамшуулал, эрх зүйн орчинг бүрдүүлэх, алслагдсан багуудын нутаг дэвсгэрт камерын тоог нэмэгдүүлэх, цагдаагийн хэсгийн бацаагч нарын нэмэгдэл цалинг шинэчлэх зэрэгт хамтарсан санал зөвлөмж гарган ажиллахаар болов.
   Иргэний зөвлөлөөс өгсөн санал, зөвлөмжийг Цагдаагийн газрын ажилтнууд ажилдаа тусган хэрэгжүүлж байгаагийн үр дүнд албан хаагчдын ёс зүйн зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 54 хувиар буурч, ОНЦ-ийн ажилтны ажилд ахиц дэвшил гарч мэргэжлийн ур чадвар өндөртэй, харьцааны соёлтой ажилтны тоо нэмэгдсээр байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%