Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ НОМГОН СУМ: МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүн гэр бүл боллоо.

2017-01-12

Номгон сумын Хармагтай багийн малчин Зулзагын Бат-Орших, Гомбодашийн Өлзийбаяр нар гэр бүлээрээ Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Онцгой ивээн тэтгэгч гишүүн болж Номгон сумандаа төдийгүй, Хармагтай багтаа анхны Онцгой ивээн тэтгэгч гишүүн гэр бүл боллоо. 
Монгол улсын төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болон ажилладаг Хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа энэ сайхан хүмүүнлэг гэр бүлд цаашдын ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг нийт Номгончууд, МУЗН-ийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%