Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2017-01-13

        Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт цаг үеийн мэдээлэл болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.          

          Уг санамж бичгийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон  Төсөв, Газар, Байгаль орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрхийн тухай зэрэг хуулиудын хүрээнд аймаг, сум, багийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад эрх зүйн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахад гол анхаарлаа хандуулан, санамж бичгийн заалтуудыг жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган үр дүнг тооцож ажиллана гэдгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга онцоллоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%