Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН 13, 14, 16 ДУГААР БАГИЙН СӨХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

2017-01-16

      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд  Дархан сумын 1-р хорооллын Мастер СӨХ-ноос 13, 14, 16 дугаар багийн СӨХ-дод тулгарч байгаа зарим асуудлуудын талаар санал солилцож хамтран ажиллах албан хүсэлт ирсний дагуу уулзалтыг өнөөдөр /2017.01.16/ зохион байгууллаа. Уг уулзалтанд тухайн багуудаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Захирагчийн албаны СӨХ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн, Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга нар, СӨХ-дын гүйцэтгэх захирлууд оролцсон юм. Дээрх гурван багт Хуучин хорооллын 40 байр харьяалагддаг бөгөөд  7 СӨХ үйл ажиллагаа явуулдаг байна. 
"Нийт оршин суугчдын 20-40 хувь нь СӨХ-ны мөнгийг төлдөг. Иймээс  хэвийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэл байнга учирдаг" хэмээн СӨХ-дын удирдлагууд ярьж байна. Оршин суугчид СӨХ-дын үйл ажиллагааг хангалтгүй гэж үзэж, СӨХ ажлаа сайжруулах ёстой гэсэн шаардлагыг байнга тавьдаг.Энэ зөрүүтэй ойлголт нь ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд, байр орон сууцныхаа насжилтыг уртасгаж тайван амьдрах эрх хөндөгдөхөд хүргэдэг.
Тиймээс СӨХ нь оршин суугчдын сэтгэлд нийцсэн бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлдэг, харин оршин суугчид нь сар бүрийн төлбөрөө тогтмол төлдөг байх зөв тогтолцоог  бүрдүүлэхэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг уулзалтанд оролцогчид онцолж байлаа. 
Мөн үеэр Мастер холбооны дарга Д.Уранчимэг, Захирагчийн албаны СӨХ хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяа нар өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох мэдээллийг өгч харилцан ярилцлаа. Иргэдэд СӨХ-ны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар тогтмол мэдээлэл хүргэх, СӨХ-ны үнэлэмжийг нэмэгдүүлэхэд аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон багийн ИНХ, Засаг дарга нарын хамтын ажиллагааг сайжруулах, мөн Хуучин хорооллын цахилгаанаа худалдан авах онцлог байдалд тулгуурлан СӨХ-ны төлбөрийг хамтатган авах боломжийг судлах зэрэг олон санал энэ үеэр гарсан юм.
 
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Юуны түрүүнд хяналтын зөвлөл томилон ажиллуулж, СӨХ-дын үйл ажиллагаанд шалгалт хийх, шалгалтаар “Муу” үнэлгээ авсан  СӨХ-дын Удирдах зөвлөлийг татан буулгаж, багийн иргэдийн нийтийн хурлаар СӨХ-дын удирдах зөвлөлийг дахин байгуулах шаардлагатай. Энэ асуудал бүрэн цэгцэрсний дараа  СӨХ-ийн төлбөрийг сар бүрийн цахилгааны төлбөр дээр нэмж авах эсэхийг оршин суугчдын саналд тулгуурлан шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл харилцан ойлголцох зарчмаар СӨХ, оршин суугчдын хамтын ажиллагааг сайжруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж, сайтар судалж ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд чиглэл  болголоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%