Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОН ТООНЫ БУС БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

2017-01-17

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, хүний хөгжил, сайн засаглал, нийгмийн салбар, үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр, төв суурин, дэд бүтэц, байгаль орчин зэрэг бүхий л салбарын хөгжлийг хангах төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус “Төслийн баг” байгуулж ажиллах шийдвэр гарсан.Тус захирамжийн хүрээнд байгуулагдсан төслийн багуудыг мэргэшүүлэх үүднээс Төв аймгийн хөгжлийн төслийн багийн сургалт семинарыг Үндэсний хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн хөдөөгийн хөгжлийн төсөл, Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн доктор багш нартай хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалт семинарт 27 сумын болон төсөвт байгууллагуудын төслийн нэгжийн дарга, нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий 120 гаруй төслийн нэгжийн төлөөлөл оролцлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%