Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОХ БАЙГУУЛЛАА.

2017-01-17

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Сумдын ИТХ-аас батлан гаргаж буй тогтоолын эрх зүйн үндэслэлийг сайжруулах, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулж иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх, Хурлын дотоод ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт зориулсан семинарыг 2017 оны 01 сарын 15-16 өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгууллаа. Сургалтаар
1. Мэдүүлэг гаргагч албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхээ мэдэгдэх, тайлбарлах тухай
2.
Албан тушаалтны мэдүүлгийг олон нийтэд мэдээлэх, мэдээлэл өгөх журам, түүний хэрэгжилт
3.
Мэдүүлгийг бүртгэж, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, мэдүүлгийн тайлан, мэдээ гаргах талаар
4.
ХАСХОМ, ХАСУМ-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал
5.
Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах нь
6.
Сумдын ИТХ-уудын “Дотоод ажил”, бичиг хэргийн стандартыг сайжруулах нь
7.
Khural.mn цахим хуудасны системийн хөгжил, мэдээ мэдээллийн баяжилт, интрактив чиг хандлага
8.
Сумдын ИТХ-ын хуралдааны материалуудад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүн
9.
Сумдын ИТХ-ууд 2017 онд анхаарч ажиллах асуудлууд зэрэг асуудлуудар аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Доржсүрэн, Ажлын албаны ахлах ажилтан А.Батцэцэг, ажилтан Б.Баярмагнай, Д.Оюунсайхан, М.Эрдэнэдалай нар мэдээлэл хийлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%