Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-01-19

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017.01.18-ны өдөр болов. Хуралдаанаар орон нутгийн цаг үеийн шинжтэй хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 19 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм. Түүнчлэн Дархан сумын Засаг даргын орлогчоор Д.Батбаярыг томилуулах саналыг сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун танилцуулав. Өнгөрсөн хугацаанд сумын Засаг даргын орлогч томилогдоогүй багагүй хугацаа өнгөрсөн.Иймээс богино хугацаанд ажилтайгаа танилцаж иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хүслээ. Тус хуралдаанаар Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Дархан сумын Засаг даргын орлогчоор Даваасамбуу овогтой Батбаярыг томилуулахаар ирүүлсэн саналыг дэмжиж баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%