Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан хуралдлаа

2017-01-20

                                         2017 оны 01 дүгээр сарын 16
         Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Хурлын ирц Тэргүүлэгчид 100%. . Төлөөлөгчид С.Дашсүрэн, Ж.Дамба, Ц.Батмөнх, Г.Байгаль нар оролцож хуралдааныг ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд  хийв.
  1. 2017 онд ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай
  2.  Аймгийн аварга малчинд тодорхойлох тухай

            Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн 6 аж ахуйн нэгж, ойн 16 нөхөрлөл байна. Модны хуваарь батлахтай холбогдуулах ойн мэргэжлийн байгууллагуудын тайланг сонсов.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%