Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ АЖЛАА ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАЛАА

2017-01-20

     Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдэд тайлагналаа.
     Тайлангийн хуралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, нийслэл болон бусад дүүргийн ИТХ-ын дарга, цагдаагийн хэлтсийн дарга нарын албан хаагчид нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
     2016 онд Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 4 хувиар буурсан дүн мэдээтэй байна.
     Энэ үеэр хурлын дарга Э.Ганбат нийслэлийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд болон тайлангийн хуралд оролцсон иргэдэд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хөгжүүлэх, хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэншүүлэн төлөвшүүлэх, багш эцэг эх, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, ном гарын авлагаар хангах, зам тээврийн осол аваар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрхлэн гаргасан "Сурагчийн аюулгүй байдал" номыг танилцуулсан юм.
     Мөн нийслэлийн цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлээ танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%