Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын шинэ байр ашиглалтад орлоо

2017-01-25

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн бүх сумын Засаг даргын Тамгын газрын байрыг засварлах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Түүний нэг болох Номгон сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Галхүү болон холбогдох албаны хүмүүс оролцон баяр хүргэж, Номгон нутгийн ажилсаг иргэд хөдөлмөрчиддөө ажлын амжилт хүссэн юм.

Өмнөговь аймгийн хэмжээнд бүх сумын Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчилснээр иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай орчин бүрдэнэ. 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%