Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 3-р хуралдаан хуралдлаа

2017-01-27

                              2017 оны 01 дүгээр сарын 25
        Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 3-р Хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Хуралдааны ирц 76%-тай ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд хуралдав.

Хэлэлцсэн асуудал

  1. 1.    Хүний хөгжлийн ЗӨВ хөтөлбөр батлах тухай
  1. 2.    Нөхөрлөлүүдийн тайлан сонсох тухай
  1. 3.    Хилийн цэсийн координатыг батлах тухай
  1. 4.    Бусад

Шийдвэр 1.

           Хүний хөгжлийн зөв хөтөлбөрийг 2017.01.24-ний өдөр хуралдсан нийгмийн бодлого, төрийн байгуулалт, иргэдийн өргөдөл гомдол, иргэний танхимын ажлын хорооны хурлаар оруулан хэлэлцэж хөтөлбөрийн хувьд нэмж засварлах шаардлага байна гэсэн дүгнэлт гаргасны дагуу дараагийн хуралдаанд оруулахаар түр хойшлуулав.

Шийдвэр 2.

         "Мон-эг", "Хамтын хүч", "Номгон", "Арангатай", "Навчит хайрхан" дэрэг ойн нөхөрлөлүүдийн тайланг хэлэлцээд "Хангалттай" гэсэн үнэлэлт өгөв.

Шийдвэр 3.

          Хилийн цэсийн координатыг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдийн саналыг тусгах шаардлагатай гэж үзэн мөн түр хойшлуулах шийдвэр гаргав



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%