Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Баян” худалдааны төв “Иргэдэд сэтгэл ханамжийг бүрдүүлсэн хамт олон” уралдаан зарлажээ

2017-01-26

 “Эмэнора” ХХК-ийн “Баян” худалдааны төвийн хамт олон “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” аяныг өнгөрсөн 7 хоногт нэгдлээ. Тэд аяны туг, дэвтрийг хүлээн авсны дараа аяны хүрээнд хийгдэх ажлыг 7 хоног, сар, жилээр төлөвлөж цаашид байнга дагаж мөрдөн үйл ажиллагаандаа хэвшүүлэхээр зорьж байна.
   “Баян” худалдааны төвийн бүх худалдагч нар “Инээмсэглэн угтаж, инээмсэглэн үдье” энгэрийн тэмдгээр жигдэрч үйлчлүүлэгчидтэй найрсаг харилцах харилцаандаа анхаарсан байна. Мөн “Титэм үг” бүхий зурагт хуудсуудыг гадна хаалгуудад байршуулж үйлчлүүлэгч худалдан авагч нар “Баян” худалдааны төвийн хаалгыг татах цагаасаа эхлэн эерэг энергээр цэнэглэгдэн орох зорилгыг агуулжээ. “Насан туршын боловсрол” төвийн сургагч багш Т.Оюун-Эрдэнэ “Харилцааны ёс зүй” сэдвээр нийт худалдагч, түрээслэгч нарыг сургалтанд хамруулсан байна. Байгууллага дээрээ “Үйлчилгээний соёлтой-Иргэдэд сэтгэл ханамжийг бүрдүүлсэн хамт олон” сэдэвт жилийн хугацаатай уралдаан зарлаж. бүтэн жилийн хугацаанд “Баян” худалдааны төвийн хэмжээнд бизнес эрхэлж байгаа түрээслэгч нарын дунд иргэдэд соёлтой үйлчилж, харилцааны элдэв доголдол гаргалгүй мөн бараа бүтээгдэхүүнйи чанар, лангуунытохижилт зэргээр бусдыгаа манлайлан ажилласан түрээслэгч нарыг 2017 оны 12 дугаарсард дүгнэн тус худалдааны төвийн захиргааны зүгээс мөнгөн дүн, түрээсийн урамшууллаар шагнаж урамшуулах зорилго бүхийн уралдааныг зарлалаа” гэсэн байна. Уралдааны шагналыг шинэ жилийн арга хэмжээн дээр гардуулахаар болжээ.
  “Баян”худалдааны төв үйлчлүүлгээний орчинг сайжруулах зорилгоор бүх лангуу тасгийг хүнд ойлгомжтойгоор дугаарлан цэгцэлсэн байна. Худалдааны төвийн албан хаагч нар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зөв боловсон харьцаж, худалдааны төвтэй холбоотой бүхий л мэдээллийг үнэн бодиттой, түргэн шуурхай хүргэж байх, иргэд үйлчлүүлэгчид болон нийт түрээслэгч, худалдагч нараас санал авдаг байсан 9522-6719 дугаарыг сэргээн ашиглалтанд оруулан үйл ажиллагааг нь хэвийн түвшинд явуулах, санал хүсэлтийн хайрцгийн ажиллагааг жигдрүүлж, тус хайрцганд ирсэн санал хүсэлтийн дагуу түргэн шуурхай арга хэмжээ авч байх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%