Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн Сэтгэлзүйчид чууллаа

2017-01-26

   Орхон аймгийн Сэтгэлзүйчдийн анхдугаар чуулган-зөвөлгөөн өнөөдөр Гэр бүлийн ордон дээр боллоо. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрийн дэргэдэх Залуучуудийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан уг чуулганд Эрдэнэт хотын сэтгэлзүйчид, нийгмийн сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллын төлөөлөл 50 орчим хүн оролцсон юм. Чуулганд аймгийн ИТХ, ЗДТГ ихээхэн ач холбогдол өгч ажлын алба, хэлтсүүдээс төлөөллөө бүрэн ирүүлсэн байлаа. Чуулганд оролцогчид нийгэмд тулгамдаж байгаа асуудал, ялангуяа архидалт, хүчирхийлэл, гэр бүл салалтын цаана сэтгэлзүйн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг байгааг тодорхойлж, үүнээс урьдчилан сэргийлэх гарц, гаргалгааг хамтдаа эрэлхийлсэн. Сэтгэлзүйчид хэдийгээр байгаа боловч хүндээ хүрч, нийгэмдээ нөлөөлөл үзүүлж чадахгүй байгаагийн шалтгааныг ч хамтдаа дэвшүүлсэн. Энэ удаагийн чуулган хэлэлцүүлгийг 17 жил хүлээж, тулгамдсан асуудалдаа хамтын шийдэл гаргах хүсэлтэй байснаа ч сэтгэлзүйчид уламжилж байв. Биеийн эрүүл байдал, боловсролын асуудалд яам байгуулан анхаарал хандуулдаг Монгол улс хүмүүсийнхээ сэтгэлзүйг, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг орхигдуулаад удаж байгааг ч хэлэх хүн олон байсан юм. Чуулганы явцад сэтгэлзүйчид салбартаа болон нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг гаргаж, мөн эдгээр асуудлыг шийдэх шийдлийг зэрэгцүүлэн тавьсан. Юуны түрүүн Орхон аймгийн сэтгэлзүйчид холбоо байгуулж, үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар санал нэгтэй тохиролцож, зохион байгуулалтаа хийлээ. Мөн чуулганы үеэр гарсан санал, шийдлийг зөвлөмж болгон аймгийнхаа удирдлагуудад хүргэхээр болсон юм. Цаг үеэ олсон, нийгмийн эрэлтээр зохион байгуулагдсан энэ чуулган орон нутгуудын хэмжээнд анхдагч гэдгээрээ бас онцлог болж өнгөрлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%