Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манай аймагт Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа

2017-01-29

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 28,29-ний өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Батбаяр, аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар, аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн дарга Ц.Мөнзул нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн маршруттайгаар ажиллаж байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%