Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-01-31

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны хоёрдугаар хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлах тухай" Ажлын хэсгийн ахлагч тэргүүлэгч Ш.Батдорж, "Дэслэгч, генерал Ч.Пүрэвдоржийн дурсгалыг мөнхжүүлэх тухай" дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Соёл урлаг, биеийн тамир спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Золзаяа, "Дүүргийн ИТХ-ын төсвийн задаргааг батлах тухай" Хурлын дарга Э.Ганбат, "Дүүргийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай", "Төлөөлөгчдөд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай" асуудлыг тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай Засаг даргын санал"-ыг ЗДТГ-ын шагнал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%