Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ НОМГОН СУМ: Сумын ИТХ-аас Бид хамтдаа арга хэмжээний хүрээнд багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт зориулсан сургалт, Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа

2017-01-31

Сумын ИТХ-аас Бид хамтдаа арга хэмжээний хүрээнд багийн ИНХ-ын дарга, Засаг дарга  нарт зориулсан сургалт хийж, сургалтын дараагаар төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, шинээр соногдсон багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, баг хамт олноосоо суралцах зорилгоор шинэ Нутгийн удирдълагын нээлтэнд  зориулж  Бид хамтдаа Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, ГХБХБ хариуцсан мэргэжилтэн Б.Содбилэг, багийн Засаг дарга Х.Бат-Эрдэнэ, Д.Нямцэрэн нарын ахлагчтай баг 1,2,3 дугаар байранд орлоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%