Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж байна.

2017-02-01

                             2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр.
             Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас /2016.10.31/ гарсан №05 тоот тогтоолоор сумын Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшигч  М.Болдыг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад  батламжлуулахаар хүргүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2017.1.27-ний өдрийн албан тоотоор МУЗЗНДНТУТХуулийн 26.4 дэх хэсгийг үндэслэн татгалзсан хариу ирсэн тул сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай хэлэлцэх юм.

           Сумын Ардчилсан намын бүлэг

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%