Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2 дугаар сарын 17-ныг “Монгол дээлээрээ бахархах өдөр” болгон зарлалаа

2017-02-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн 124-р тогтоолоор 2017 оны 1-р сараас эхлэн аймгийн ИТХ-ын нэрэмжит ажлыг сар бүр зохион байгуулахаар тогтсон. Энэ ажлын хүрээнд 1-р сарыг аймгийн төрийн болон бизнесийн байгуулагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяныг өрнүүлсэн. Өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны  хурлын танхимд оролцогч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж аяны турш хийж хэрэгжүүлсэн ажлын  туршлагаас хуваалцлаа.

     2-р сарын аяныг аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос зохион байгуулж байгаа. Тэд аймгийнхаа болон эх орныхоо түүх заншил, өв уламжлалыг суртачилах түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төрөлх Орхон аймаг, түүх, соёл уламжлал-Бидний бахархал” сэдвийн дор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөөлч магтаалч хүүхдийн тэмцээн, ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.  Мөн сар шинийн баярыг тохиолдуулан хөөрөгний сонирхолтой үзэсгэлэн зохион байгуулахаас гадна аймгийн ИТХ-аас  2-р сарын 17-ны өдрийг  “Монгол дээлээрээ бахархах өдөр” болгон зарлаж бүх нийтээрээ дээл өмсөхийг уриалж байна. Өнгөрөгч сарын аянд аймгийн Төрийн байгууллагуудаас гадна орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний  байгууллагууд оролцсон бол энэ сарын аянд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Боловсрол,соёл, урлагийн газар болон Сэтгүүлчдийн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран ажиллахаар болжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%