Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2017-02-06

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.02.06-ний өдөр 85,71 хувийн ирцтэй хуралдаж МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах тухай, ИТХ-ын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн шагналд иргэдийн тодорхойлох зэрэг 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ИТХ-ын дотоод журамдаа Тэргүүлэгчид, Ажлын албаны шуурхай зөвлөлгөөнийг сар бүрийн 1,3 дахь долооо хоногийн 1 дэх өдөр хийж, өнгөрсөн хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт, ирэх 7 хоногийн хурал, хийх ажлын талаар ярилцаж байхаар орууллаа. 
Мэдээлэл оруулсан ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Б.Булгамаа 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%