Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2017-02-06

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.  Уг сургалт 3 хэсэгт хуваагдан, эхний ээлжинд Тэшиг, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ, Булган сумдуудаас 112 төлөөлөгч оролцон А, Б, В анги тус бүрт хуваарилан сургалтаа явууллаа. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат уг сургалтыг нээн сургалтанд амжилт хүслээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%