Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ НОМГОН СУМ: Сумын ГХУСАЗСЗ хуралдаж 2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа

2017-02-07

Номгон сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд 2017.02.07-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж 2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 
ГХУСАЗСЗ-ийн даргаар сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг, нарийн бичгийн даргаар хэсгийн төлөөлөгч Ц.Мөнхсүх ажиллаж байна. 
Төлөвлөгөөнд тусгасан гол ажлын нэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, гэмт хэрэг, осол гэмтлийг бууруулах талаар тодорхой ажил арга хэмжээ, нээлттэй өдөрлөг,болон Иргэн ба хууль арга хэмжээг өргөн хүрээтэй жил бүр зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%