Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШУТИС “ОЮУТАН ЦАГДАА” ЭРГҮҮЛИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

2017-02-08

Их, дээд, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт, оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 86, 111 дүгээр тогтоолоор “Оюутан цагдаа”, “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг баталсан. 
Уг тогтоолын хэрэгжилтэд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс тогтмол хяналт тавьж заавар чиглэл өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. 
Дархан-Уул аймагт 8 Их, Дээд сургууль, Коллеж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журмын дагуу Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
Тухайлбал ШУТИС-ын Дархан салбар Технологийн сургууль 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлүүлэн “Оюутан цагдаа” эргүүлийг ажиллуулж  эхэлжээ. 
Нэг удаагийн эргүүлд Дархан сумын 15 дугаар Багийн хэсгийн цагдаа, Олон нийтийн цагдаа, ШУТИС-ын 10 оюутан баг болон ажиллаж, оройн 22 цаг хүртэл Хуучин хороолол, Мангирт, Хабитат, Оюутны гудамжны ойр орчимд хяналт шалгалт хийж байна.  
Шалгалтын явцад оройн цагаар бага насны хүүхдүүд РС тоглоомын газар тоглож байсан зөрчлийг илрүүлсэн бөгөөд холбогдох  арга хэмжээг авсан байна. 
Дийлэнх Их, Дээд сургуулиуд Шинэ Дарханд байрладаг учраас “Оюутан цагдаа” эргүүл нь тухайн орчиндоо ажилладаг. Харин Хуучин Дарханд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал орхигдож байгаа тухай Олон нийтийн Цагдаа Г.Гантөгс мэдээллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%