СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫН 2-Р ЭЭЛЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний сургалтанд эхний ээлжинд Тэшиг, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ, Булган сумдуудаас 112 төлөөлөгч оролцсон бол 2-р ээлжинд Рашаант, Хутаг-Өндөр, Бугат, Орхон, Булган сумдуудаас 119 төлөөлөгч сургалтанд сууж байна. Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат уг сургалтыг нээн сургалтанд амжилт хүслээ.