Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ 12 ДУГААР ХОРООНЫ 70-80 НАСНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

2017-02-15

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас жил бүрийн цагаан сарын баярыг угтан 55-69 насны ахмадууддаа  Улсын Драмын эрдмийн театрт тоглолт үзүүлэх , 70-84 настангууддаа хороод дээр нь,  85 -аас дээш настай ахмадуудад гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 
Өнөөдөр Чингэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 70-87 насны 240 гаруй ахмадуудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Б.Батхуяг, О.Есөнтөмөр, Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, 12-р хорооны Засаг дарга н.Ганболд, Иргэдийн нийтийн Хурлын дарга Ч.Дэчингалсан нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээний үеэр өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар товч дурдаад эдгээр ажлуудын нэг дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдсан 12 дугаар хорооны” Өрхийн эрүүл мэндийн төв” удахгүй нээлтээ хийх  гэж байгаа баяртай мэдээг дуулгасан юм. 
Ахмад азай буурлууддаа ирж буй “Алтан унжлагат” хэмээх 17-р жарны гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл нь өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%