ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2017.02.11 нд АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Номгон сумаас тус зөвлөлгөөнд 5 багийн 19 малчин оролцлоо.
УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын ивээл дор “Говийн хүү сан”-аас зохион байгуулсан “Өмнөговь аймгийн Тэргүүний малчид”-ын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Д.Гантулга, ХХААХҮ-ийн яамны мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн удирдлагууд,15 сумын 300 гаруй малчин оролцож ХХААХҮЯам, аймгийн ХХААГазар, ЭМГазар, Цагдаагийн газраас холбогдох мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэсэн. Мөн малчдад зориулж “Мал сүргийг эрүүлжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэх нь”, “Эрүүл мал Монголын баялаг” сэдвүүдээр сургалт явагдлаа.
Тус зөвлөгөөнөөс малчдынхаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, уламжлалт өв уламжлалаа хадгалан үлдэхэд хамтын ажиллагаа чухал байгааг онцлон УИХ-ын гишүүн Л.Энхболд уриалга гарган аймгийн удирдлагуудад хүргүүллээ.