Өмнөговь аймагт “Ингэний айрагны баяр-2017” сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулсан байна. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр шилдгүүдийг тодруулжээ.
Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум- НОМГОН сум шалгарлаа. Хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар НОМГОН сум шалгарсан байна. Ингэний айрагны баярт Номгон сумаас малчдын 3
бүлгийн 35 малчин оролцож 18,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж ХАНХОНГОР СУМ БАЯНГОЛ БҮЛЭГ
Хамгийн олон нэр төрлийн их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгж ЦОГТ-ОВОО СУМ “УНДРАН АРВИЖИХ БҮЛЭГ” Н.Хоролмаа
Өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН Н.ЭНХБАЯР
Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн БАЯН-ОВОО СУМЫН МАЛЧИН М.ОЮУНЗУЛ
Шилдэг тэмээний ноосон гар урлалын бүтээгдэхүүн ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Х.ТОГТОХ
Сар шинийн баярыг тохиолдуулан НБЦ-ээс шилдэг бүтээгдэхүүн шалгаруулсан ба “Ижил гурван сайхан” ХХК-ийн Амтлаг НБЦ шалгарчээ.
Үзэсгэлэнг сар шинийн өмнө дэлгэсэн нь иргэдийг баярынхаа сүү, цагаан идээний хэрэгцээг хангахад чиглэжээ. Энэ жил 13 сумын 9 аж ахуйн нэгж, 177 малчид оролцож, айраг, сүү, хурууд шүүрмэг, өрөм, аарц, нэрмэл архи, тос гэх мэт 80 гаруй төрлийн 20 орчим тонн бүтээгдэхүүнийг борлуулсан байна.