Малчин залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, багийн залуучуудыг бие биенээсээ суралцах, туршлага солилцох зорилгоор Номгон сумын 5 багийн малчин залуучуудын дунд жил бүр Гар бөмбөгийн тэмцээнийг багийн ИНХ, Засаг даргаас хариуцан зохион байгуулдаг байгаа. 2017 оны тэмцээнийг 2017.02.12-ний өдөр Дэрсэнэ-ус багийн ИНХ, Засаг даргаас зохион байгуулж нийт 5 багийн тамирччин малчид оролцлоо. Тэмцээнд 1-р байранд Эмгэнбулаг, 2-р байранд Хармагтай. 3-р байранд Богт багийн малчин залуучууд тэргүүллээ. Тэмцээнийг сумын ИТХ-ын тэргүүлэгч Л.Пунцаг ивээн тэтгэж малчин залуучуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлж ажиллалаа.