Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ын гишүүн О.Батнасан Мөнххайрхан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

2017-02-16

УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаанд тойргийнхоо иргэд сонгогчдод УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсох зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй УИХ-ын гишүүн Отгоогийн Батнасан энэ сарын 15- ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа. УИХ-ын гишүүний томилолтын баг бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус сумаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Болдбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батрдэнэ болон бусад албаны хүмүүс багтсан ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын дарга Я.Очир, Засаг дарга Б.Батболд, ЗД-ын орлогч дарга Ц.Ганболд нарын сумын удирдлагууд хүлээн авч уулзан сум орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцоод сумын  иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%