Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Барх багийн ИНХурал боллоо

2017-02-22

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр

Барх  багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Хурлын эхэнд сумын ИТХ-ын ажлын албанаас ЗЗНДНТУТХуульд заагдсан багийн ИНХ-ын эрх үүргийн талаар товч мэдээлэлийг иргэдэд хүргэлээ. Барх баг нийт  146 өрхтэй.  ЗЗНДНТУТХуулийн  23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсгийг үндэслэн  багийн Засаг даргыг сонгох хуралдаанд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцох хуулийн дагуу хуралдааны ирц хүрсэн тул хуралдааныг эхлүүлж   дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

1.                  - Багийн Засаг даргын тайлан сонсох

2.                  -   Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох

3.                  -  Багийн Засаг даргыг томилох

Шийдвэр:

Багийн ИНХ-ын даргад Н.Мэндсайхан, Н.Эрдэнэцогт, Х.Мөнхцэцэг нар нэр дэвшиж өрсөлдсөнөөс Н.Мэндсайхан олонхын  авснаар Барх багийн ИНХ-ын даргаар Н.Мэндсайхан сонгогдон тамга тэмдгээ гардан авлаа.

Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдэд Х.Мөнхцэцэг, Д.Баярмаа, Э.Түвшинжаргал, С.Отгонбат,  Э.Мөнхтунгалаг, Т.Бямбасүрэн нар нэр дэвшин өрсөлдөж дараах иргэд Тэргүүлэгчдээр сонгогдов

                      Х.Мөнхцэцэг

                      Д.Баярмаа

                      Э.Түвшинжаргал

                      С.Отгонбат

Багийн Засаг даргын сонгуульд М.Мөнхчимэг, Р.Баттуяа, В.Чулуун нар нэр дэвшиж санал хурааснаас олонхын буюу 52,5 хувийн санал авснаар Барх багийн Засаг даргаар В.Чулуун сонгогдон батламжлуулахаар Сумын засаг даргад тогтоолыг хүргүүллээ.


багийн Засаг даргаар сонгогдсон В.Чулуун


шинээр сонгогдсон ИНХ-ын дарга Н.Мэндсайхан тамгаа гардан авлаа


хуралдаанд оролцогч иргэд


тооллогын комисс

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%