Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИРГЭД ТА БҮХЭН “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ.

2017-02-22

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн хэмжээнд  9 дүүрэгтэй хамтран “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна. Аяны зорилго нь Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашид үйл ажиллагаандаа тусгах юм.
Энэхүү аяны хүрээнд НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Амарбаясгалан нар иргэдтэй 2017.02.23-ны өдрийн 12:00 цагт хорооны #Иргэний #танхимд иргэдтэй уулзана. 
1.    Иргэдийн санал хүсэлтийг аяны хугацаанд дараах байдлаар хүлээж авна.  
-    Тавдугаар хорооны Иргэний танхим фэйсбүүк хаяг,
-    Та дохь би залгая уриатай 94110365 дугаарын утсаар хүлээн авна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%