Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Ч.Баяртогтох "Улсын аврага тариаланч" боллоо

2017-02-24

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, Жаргалант сумын удирдлагуудын хамтаар “Улсын аварга тариаланч” цолоор шагнагдсан Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Ч.Баяртогтохынд зочлон аваргын шагнал өргөмжлөлийг нь гардуулж өглөө. 


   Ч.Баяртогтох нь 1978 онд  Улаан толгойн сангийн аж ахуйд тракторчнаас ажлын гараагаа эрхэлсэн  бөгөөд 2000 оноос өрхийн тариалан эрхэлж  салбартаа тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.
    Тэрээр 2012 онд 56 гишүүдтэй “Түншийн хотгор” ногоочдын хоршоо байгуулж энэ онд  хамт олныхоо хүчээр жилд 4-5 га-д төмс, хүнсний ногоо,120 м2  хүлэмжийн ногоо тариалж  64,5-146,8 тн ургац хураан га-аас авах ургацын хэмжээг 143-290 цн хүргэсэн байна. Мөн хаврын тариалалт, намрын хураалтын үеэр сумынхаа 30-35 ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган ажилладгаас гадна төмсний үрийн шинэчлэлийг тогтмол хийж 2015, 2016 онд өрхийн тариалан эрхлэгч 15 иргэнд 25 тн төмсний үрийг нийлүүлж үрийн шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулан ажилсан амжилтаар энэхүү шагналыг хүртлээ. 
    Улсын аврага тариаланч Ч.Баяртогтох газар тариалан эрхлэхэд хамгийн гол нь технологийн мөрдөж ажиллах ёстой. Ном товхимол уншиж судлаж, хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж тууштай ажиллах нь хамгийн чухал гэдгийг залуу хойч үедээ зааж сургаж захиж явдаг талаар ярив.

Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Бичин жилийн хувьд  ургац арвинтай, газар нь буян хишгээ хайралсан сайхан жил боллоо. Жаргалант сумын ногоочдын хурааж авсан ургацыг иргэдэд хүргэх сүүлийн шат дамжлага болох борлуулалтын асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс цаашид аймаг, сум орон нутгаас энэ тал дээр бодлогын хэмжээнд  дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%