САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО
XVII жарны Алтан унжлагат хэмээх тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар золголтоо хийлээ. Золголтод ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул болон бусад удирдлага, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, Хороодын Засаг дарга нарын хүмүүс оролцов.Ирж буй Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52