Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА НАРТАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2017-03-09

     Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн Хурандаа Г.Эрдэнэбаатар нар өнөөдөр /2017.03.09/ олон нийтийн цагдаа нартай гурвалсан гэрээ байгууллаа. 
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээсэн олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 18 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа юм. 
Олон нийтийн цагдаа ажиллуулснаар гэмт хэргийн гаралт буурч, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгдэх танхай, булаалт,бусдын бие мах бодид гэмтэл учруулах зэрэг хэргүүдийн гаралт тодорхой түвшинд буурсан хэмээн ЦГ-ын ОНХАхлах  байцаагч, цагдаагийн хошууч Д.Гэрэлмаа ярьлаа. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат: Олон нийтийн цагдаа нартай гэрээ байгуулснаар тэдний  урамшуулал болон бусад шаардагдах санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн акт бүрдэж байгааг онцлоод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа  олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, хууль дүрмийг чанд сахиж, амжилт гарган ажиллахыг хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%