Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн БОЭТ 740,0 сая төгрөгийн үнэ бүхий Гемодиализийн 2 аппараттай боллоо

2017-03-10

Тайваний Засгийн газар, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр 740 сая төгрөгний өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг суурьлуулан хүлээлгэж өгөх ёслол аймгийн Гемодиализийн төв дээр боллоо. Ховд аймгийн БОЭТөвд 2012 оноос өнөөдрийг  хүртэл 2  гемодиализын аппаратыг өндөр ачаалалтай ажиллуулдаг байсан бол дахин 2 аппарат нэмэгдүүлснээр   бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд УБ хотруу зардал гарган явахгүй, орон нутагтаа  оочир хүлээж цаг алдахгүйгээр  эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Урьд нь тус тасагт  зэргэлдээх Увс, Баян-өлгий аймгуудаас бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд ирж эмчлүүдэг байсан бол Увс аймагт "Гемодиализийн тасаг" шинээр нээгдсэнээр уг өвчнөөр өвчилсөн ард иргэд өөрийн аймагтаа чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%